ЖАЙКА-ийн буцалтгүй тусламжаар сургууль барина

img

 
ЖАЙКА-ийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Ерөнхий боловсролын сургууль барих” төслийн хүрээнд ярианы тэмдэглэлд талууд гарын үсэг зурлаа. 
 

Тус ярианы тэмдэглэлд төслийн II  баг болох  Чий Эсаки,  ЕБС-ийн барилга барих төслийн судалгааны багийн удирдагч Томохиро Фукуо, боловсролын төлөвлөлтийн мэргэжилтэн Томохиро Озава, барилга төлөвлөлтийн мэргэжилтэн, БСШУСЯ-ны Санхүү, эдийн засгийн газрын дарга Т.Батмагнай нар  гарын үсэг зурсан юм. Энэхүү ярианы тэмдэглэлд гарын үсэг зурснаар Японы буцалтгүй тусламжаар барих сургуулийг тодорхой болгож, оролцогч талуудын эрх үүргийг харилцан тохиролцлоо. ЕБС-ийн барилгын тоо санхүүжилтээс шалтгаалж 3-4 баригдах бөгөөд 2020 оны хичээлийн шинэ жилд хүлээлгэн өгөхөөр болов. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ