Жүдочид Германыг зорилоо

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос зохион байгуулдаг "Дюссельдорф Гран при-2017" тэмцээн энэ сарын 24-26-ны өдрүүдэд болно. Тэмцээнд оролцох манай улсын жүдочид өнөөдөр Герман улсыг зорилоо.
Тэмцээнд нийт 52 орны эрэгтэй 224, эмэгтэй 156, нийт 380 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Манай улсаас уг тэмцээнд:
- Эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Болдбаатар, Д.Амартүвшин,
- 66-д Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх,
- 73 кг-д С.Баяртүвшин,
- 81-д Б.Алтансүх, Б.Гаажадамба,
- 90-д Б.Бат-Эрдэнэ нар өрсөлдөх юм.
Харин эмэгтэйчүүдээс 48 кг-д Э.Гэрэлмаа, 52-т Ч.Аззаяа, 57-д Риошийн олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа болон Л.Энхрийлэн нар өрсөлдөнө.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ