”Хохирогчдод ээлтэй үйлчилгээ” хэлэлцүүлэг болно

Хууль зүйн үндэсний хүрээлэнд
9:00-12:00 цагийн хоороонд “Хохирогчдод ээлтэй үйлчилгээ” сэдэвт хэлэлцүүлэг болно.
Замын цагдаагийн албаны хурлын зааланд
10:00 цагт "Сар шинэ" нэгдсэн арга хэмжээний талаар сэтгүүлч та бүхэнд Нийслэлийн яаралтай түргэн тусламж, Нийслэлийн онцгой байдлын газар, ГССҮТөв Замын цагдаагийн албатай хамтарсан хурал хийнэ.
“Монгол ньюс” мэдээллийн төвд
11.00 Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбоодын зөвлөл, БОАЖЯ, Хөвсгөл, Баян-Өлгий, Өмнөговь аймгийн ЗДТГ хамтран уламжлал болгон зохион байгуулдаг “Нүүдэлчдийн өвөл-2017” наадмын талаар мэдээлэл хийнэ.
Үндэсний мэдээллийн төвд
12:00 цагт “Номтой нөхөрлөе” клубээс Эрээний бэлэгнээс эрдмийн бэлэг нэртэй уриалга гаргаж номын хямдралтай үзэсгэлэн худалдаа зохион байгуулах талаар мэдээлнэ.
Монголын залуучуудын холбооны байранд
12:30 цагт “Sweetymotion” хамтлагийн дуучин Ганболорын “Ганцаараа байхдаа” цомгийн баяр болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ