Хойд Солонгосын ЭСЯ-ны ажилчдыг эрэн сурвалжиж байна

img

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен Намын үхэлтэй холбогдуулан Малайзын Цагдаагийнхан Куала Лампур дахь Хойд Солонгосын Элчин сайдын яамны нөлөө бүхий эрхмүүд болох Ким Ук, Хуон Кванг Сонг нарыг  эрэн сурвалжилж эхэлсэн талаараа хэвлэлийнхэнд уламжлав.

 

Малайзын Цагдаагийн Ерөнхий газрын дарга Халид Абу Бакар “Эдгээр хоёр сэжигтэн Ким Чен Намын үхэлтэй шууд холбоотой. Тэд хараахан манай улсаас гарч амжаагүй хэмээн үзэж байна. Цагдаагийнхан тэднийг орон даяар эрэн сурвалжилж байна” гэж мэдэгджээ.

 

Цагдаагийнхан тэдний гэрэл зургийг ил болгосон байна.

 

Малайз "Ким Чен Намын үхэлд Пхеньян бий" хэмээн үзэж Хойд Солонгост суух Элчин сайдаа эргүүлэн татаад буй юм.

 

Ким Чен Нам энэ сарын 13-нд Куала Лампураас Макао хүрэх онгоцонд суухаар нисэх буудалд ирэх үедээ бусдад хорлогдсон юм. Уг хэрэгтэй холбогдуулан дөрвөн этгээдийг баривчлаад байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hхэхэ:
хэхэхэ сая орж ирээд золгоод гарлаа ш дээ энэ хоёр чинь хахаха
2017-03-02
Зочин:
гадаадад элчин мэлчинд амьдардаг ажилладаг со нар өнгөлөг тарган шал өөр байна шүү. яг солонгосдоо ганц хүнээс бусад нь борц шиг гөх юмнууд байдийн байна лээ
2017-02-23
Зочин:
Элчин сайдын яамны ажилтанууд арай ийм гэмт хэрэг хийхгүй баймаар юм даа дипломат ёс гэж байдаггүй юм уу
2017-02-23