Финландын Лахти хотод цанын насанд хүрэгчдийн 10 км-ын “Б” зэрэглэлийн ДАШТ үргэлжилж байна.
ДАШТ-ний В зэрэглэлийн 10 км-н уралдаанд 28 орны 67 тамирчин оролцов. Үүнээс манай улсын ОУХМ Б.Ачбадрах гуравдугаар байранд шалгарч хүрэл медаль хүртэв. Мөн ОУХМ Б.Амарсанаа 19-р байрт орсон байна.
Эмэгтэйчүүдийн төрөлд оролцсон ОУХМ Ч.Отгонцэцэг дөрөвт, А.Энхтуул есдүгээр байрт оров.
Тэмцээнд манай улсаас таван тамирчин өрсөлдсөн.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |