Эрдэмтэн, судлаачид өнөөдөр жагсана
“Ажлын байрыг минь буцааж өгөөч” эсэргүүцлийн хөдөлгөөн болно
ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн байрыг БЗД-ийн Прокурорын газарт балансаас баланст шилжүүлэх тухай Шийдлийн Засгийн газрын 270-р тогтоолыг цуцалж өгөх асуудлаар "Шинжлэх ухаанаа аваръя" түр хороо, Шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос 2017 оны 2-р сарын 16-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, хариуг энэ сарын 21-ний өдрийн дотор бичгээр авахаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлжээ.
Гэвч шаардлагын хариу ирээгүй тул өнөөдөр 11.00 цагаас "Ажлын байрыг минь буцааж өгөөч" нэртэй гадаа ажиллах эсэргүүцлийн хөдөлгөөнийг хугацаагүй зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Улмаар асуудлыг шийдэж өгөхгүй бол 2017 оны гуравдугаар сарын эхээр шинжлэх ухааны салбарынхныг хамарсан Засгийн газрын чихний бөглөөг гаргах "Үлэг гүрвэлийн цурхираан" нэртэй жагсаалыг зохион байгуулах аж.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ