Пхеньян: Малайзад амиа алдсан эр Ким Чен Нам биш

img

 

Хойд Солонгосын иргэн Малайзад байхдаа амиа алдсан гэх мэдээлэлтэй холбоотойгоор тус улс анх удаагаа мэдэгдэл хийсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Пхеньян мэдэгдлийнхээ эхэнд “Малайзад амиа алдсан гэгдээд буй Хойд Солонгосын иргэн удирдагч Ким Чен Намын эцэг нэгт ах Ким Чен Нам биш. Учир нь Малайзын тал бидэнд хангалттай мэдээлэл өгөхгүй байна” гэж мэдэгдэв.

 

“Куала Лампур хотын олон улсын нисэх буудалд энэ сарын 13-ний өдөр Хойд Солонгосын дипломат паспорттай нэгэн иргэн ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдэх замдаа харамсалтайгаар амиа алдсан” хэмээн анх Малайзын талаас мэдээлсэн билээ.

 

“Дипломат паспорттай иргэнтэй холбоотой асуудлыг Пхеньян өөрөө шалгадаг. Гэтэл Малайзын тал хамтран ажиллах, бүрэн эрхээ эдлэх боломжийг бидэнд олгоогүй. Бид удаа дараа Малайзын эрх баригчдад шаардлага хүргүүлсэн” хэмээн “KCNA” агентлаг уламжлав. 

 

Пхеньян “Малайзын тал хуурамч мэдээллээр олон улсыг төөрөгдүүлж байна” гэлээ. 

 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
oros ahtaigaa sanahgui bn shuu lalaraa.
2017-02-24
ХЭХЭ:
ҮҮ МОНГОЛЧУУДЫГ НОХОЙ Ч ТООЖ ШААХГҮЙ
2017-02-23
Magadgui:
Magadgui !!!!! Mongol ohin amiaaaa aldsan !!!!!!!!!
2017-02-23
ХЭХЭ:
ҮҮ МОНГОЛЧУУДЫГ НОХОЙ Ч ТООЖ ШААХГҮЙ
тэр:
Пхеньян гэхээ болиоч Pyongyang гэдэгт хаана нь Х үсэг бнаа Пёнян гэвэл хамаагүй үнэнд ойртоно
2017-02-23
хэхэ:
орос ах нар шиг гүрийж байх шив ххахахаха
2017-02-23
Зочин:
oros ahtaigaa sanahgui bn shuu lalaraa.