В.Путинд дуртай америкчуудын тоо өсчээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд дуртай америкчуудын тоо нэмэгдсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Олон улсын судалгааны “Gallup” байгууллага иргэдийн дунд дээрх судалгааг явуулсан байна. Путинд дуртай америкчуудын тоо сүүлийн хоёр жилийн дотор 22 хувьд хүрсэн аж.
2003 оноос хойш уг судалгааг явуулсан бөгөөд сүүлийн жилүүдэд Кремлийн тэргүүнд дуртай америкчуудын тоо тогтмол өсөх болжээ. Хэдий Путинд дуртай америкчуудын тоо нэмэгдэж байгаа ч АНУ-ын нийт иргэдийн 70 дээш хувь нь түүний явуулж буй бодлогыг хүчтэй шүүмжилсээр байгаа юм.
АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдсон цагаас В.Путиний нэр хүнд тус улсад огцом өссөн байна. Учир нь Трамп гол хамтрагчаараа Путинийг нэрлээд буй юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ