“Ажлын байрыг минь буцааж өгөөч”

img

Гэрэл зургуудыг MPA.mn

 

ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн байрыг БЗД-ийн Прокурорын газарт балансаас баланст шилжүүлэх тухай Шийдлийн Засгийн газрын 270-р тогтоолыг цуцалж өгөх асуудлаар "Шинжлэх ухаанаа аваръя" түр хороо, Шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос 2017 оны 2-р сарын 16-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, хариуг энэ сарын 21-ний өдрийн дотор бичгээр авахаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлжээ.

 

Гэвч шаардлагын хариу ирээгүй тул өнөөдөр  "Ажлын байрыг минь буцааж өгөөч" нэртэй гадаа ажиллах эсэргүүцлийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна. Жагсаалд оролцож буй эрдэмтэд Өргөдлийн байнгын хороонд хандахаар гарын үсэг цуглуулж байгаа аж.

 

Улмаар асуудлыг шийдэж өгөхгүй бол 2017 оны гуравдугаар сарын эхээр шинжлэх ухааны салбарынхныг хамарсан Засгийн газрын чихний бөглөөг гаргах "Үлэг гүрвэлийн цурхираан" нэртэй жагсаалыг зохион байгуулах аж.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-02-23