Ном бэлэглэхийг уриалав

img

 

“Номтой нөхөрлөе клуб”-ээс “Эрээний бэлгээс эрдмийн бэлэг рүү” уриалгыг гаргажээ. Энэхүү уриалгын хүрээнд хоёрдугаар сарын 23-25ны өдрүүдэд хямдралтай номын худалдаа зохион байгуулах аж.

 

“Номтой нөхөрлөе” клуб, “Номтой оюуны ирээдүй” ТББ, Тархи цэнэглэгч клубтэй хамтран сар шинийн баяраар ном бэлэглэх аяныг эхлүүлжээ. Тус клубын залуус агаан сарын баяраар урд хөршийн чанаргүй бэлэг бэлэглэхийн оронд оюуны хөрөнгө оруулалт болох ном бэлэглэхийг иргэддээ уриалав.

 

Номын хямдралтай худалдаа хоёрдугаар сарын 23, 24, 25-ны өдрүүдэд “Эмпати” төвд болох юм.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ