Хэвийн боовны үнэ 100 төгрөгөөр өсчээ

Нийслэлийн статистикийн газраас энэ долоо хоногийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн судалгааг гаргажээ.
Сар шинийн баярын ширээний ууцны дундаж үнэ 192500 төгрөг байна. 2016 оны сар шинийн баярын өмнөх үеэс ууцны үнэ тогтвортой байлаа. Овор хэмжээ бага ууцыг “Хүчит Шонхор” зах дээр 120000-150000 төгрөг, дунд хэмжээний ууцыг 180000-200000 төгрөг, том овор хэмжээтэй ууцыг 250000-280000 төгрөгөөр тус тус худалдаж байна.
Цагаан сарын баярын ширээний тавгийн гол идээ болох хэвийн боовны үнэ нэг ширхэг нь дунджаар 2062 төгрөг байна. Хамгийн хямд үнэтэй хэвийн боов нь “Өгөөж” үйлдвэрийнх, хамгийн өндөр үнэтэй нь “Бамбууш” үйлдвэрийнх байна. Хэвийн боовны үнийн ялгаа нь харагдах өнгө зүс, амт, чанараас шалтгаалж байв. 2016 оны цагаан сарын баярын өмнөх үеэс хэвийн боовны үнэ 5.5 хувиар буюу 107 төгрөгөөр өссөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ