Рианнагийн хийсэн буяны ажлыг онцлов

img

 

“Харвард”-ын их сургуульд ирэх пүрэв гаригт 2016-2017 онд буяны үйлсэд хамгийн их мөнгө хандивлаж, тусламж хэрэгтэй олон мянган хүн тусламжийн гараа сунгасан урлаг болон спортын алдартнуудад шагнал гардуулахаар болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Тэгвэл энэ онд “Humanitarian of the Year” шагналыг Барбадос арлаас гаралтай дуучин Рианна хүртэхээр болсон талаар зохион байгуулагчид мэдэгдэв.

 

Рианна өнгөрсөн хугацаанд эх орондоо хэд хэдэн сургууль барьж, ядуу амьдралаас болж хичээлээс завсардсан сургуулийн насны олон зуун хүүхдүүдэд боломж олгосон байна.  Тэрбээр мөн байгалийн гамшгаар орон гэрээ алдсан хүмүүст тусламж, алслагдсан бүс нутгийн эмнэлэгүүдэд сүүлийн үеийн эмнэлэгийн тоног төхөөрөмжийн хандивлажээ.

 

“Дуучны хийсэн олон ажил өгөөжөө өгсөн. Түүний хийсэн бүхэн хүмүүст итгэл найдвар хайрласан” хэмээн зохион байгуулах комисс мэдээлэв.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ