Исламын улсын 33 дайчныг устгажээ

Иракийн ардыг чөлөөлөх армийнхан Мосул хотыг террористуудыг чөлөөлөхөөр тэмцэж байна.
Армийнхан хотын зүүн хэсгийг саяхан чөлөөлсөн бол өчигдрөөс эхлэн баруун хэсгийг чөлөөлөхөөр тусгай ажиллагаа явуулж эхэлсэн. Тус хотноо байрлах нисэх буудлыг террористуудаас чөлөөлөхөөр тэмцэж буй юм.
Тэгвэл уг ажиллагааны үеэр армийнхан Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлийн 33 дайчныг устгасан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Амиа алдсан террористуудын цогцсыг нэг газар байршуулж, дараа нь галдан шатаажээ. Исламын улс бүлэглэл өнгөрсөн 2015 оны гуравдугаар сард Мосул хотноо хяналтаа тогтоосон юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ