Нийслэлд 2 хэм хүйтэн байна

2017 оны 02 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн зүүн хагагт үүлшинэ, баруун хагаст багавтар үүлтэй. Дорнод, Дарьгангын талаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, бусад нутгаар баруун хойноос секундэд7-12 метр.Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир,Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 11-16 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 4-9 градус хүйтэн,говийн бүс нутгаар1-6 градус дулаан,бусад нутгаар 4 градус хүйтнээс1 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 1-3 градус хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ