Төмөр замчид хэвлэлийн хурал зарлалаа

10.00 цагт: "Монгол Улсын хөрөнгө оруулалтын хоёр талт олон улсын гэрээний эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болно.
11:00 цагт: “Хурд” хамтлаг Зууны мэдээ мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлажээ. Хэвлэлийн хурлаар баруун аймгуудын алслагдсан сумдын эмнэлэгийн нярайн тасагт техник тоног төхөөрөмж хандивлаж буйгаа зарлаж, эмнэлэгийн удирдлагуудад нь гардуулна.
11.00 цагт: Татварын ерөнхий газрын 7 давхрын хурлын танхимд НӨАТ-ын тухай хуулийн урамшуулал, буцаан олголт болон татварын зарим асуудлаар СЯ, ТЕГ-аас хамтарсан хэвлэлийн бага хуралтай.
11:00 цагт: Төмөр замын чуулгын байранд / ТБД андууд дэлгүүрийн баруун талын / Монгол- Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэг оны ажил мэргэжлийн аваргуудаа шалгаруулж, шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно. Уг ажиллагааны үеэр төмөр замын бүх л шилдгүүд нэг дор цугларах юм. Мөн УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа болон бусад удирдах ажилтнууд оролцоно.
11.00 цагт Монгол Ньюс Мэдээллийн төвд МУИС-ын багш нарын холбоо, Үйлдвэрчний эвлэлээс тулгамдаж байгаа асуудлын талаар хэвлэлийн хурал зарлалаа.
12.00 цагт MN-Мэдээллийн төвд УБТЗ-ын удирдлагын бүтцийн өөрчлөлтийг мэргэжлийн чиг хандлагаас хазайлган нам эвслийн ажилгүй нөхдийн тулааны талбар болгож буй нь төр, төрийн эрх мэдэлтнүүдтэй холбоотой эсэх талаар Монголын төмөр замчдын ҮЭХ-ноос мэдээлэл хийнэ.
15:00 цагт: Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар соёл, урлагийн салбарт үр бүтээлтэй, амжилттай ажиллан хөдөлмөрөө үнэлүүлсэн 8 хүнийг Алдан гадас одон, 4 хүнийг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнана.
15:00 цагт: Монгол үндэсний ардчилсан намын төв байранд МҮАН-н дээд шагнал болох ЦАГААН ШОНХОР болон ЦАГААН СҮЛД одонгоор шагнаж, урамшуулан хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ