Ким Чен Намыг химийн бодисоор хордуулжээ

img

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен Нам энэ сарын 13-нд Куала Лампурын олон улсын нисэх буудалд байхдаа бусдад хорлогдож, амиа алдсан юм.

 

Цагдаагийнхан уг хэрэгтэй холбогдуулан дөрвөн этгээдийг баривчилсан билээ.

 

Тэгвэл Малайзынхан хэргийн шалтгааныг тогтоохоор Ким Чен Намын цогцост задлан шинжилгээ хийсэн юм. Шинжилгээгээр Ким Чен Намыг химийн бодисоор хордуулан амь насыг нь хөнөөсөн болохыг тогтоожээ.

 

Одоогоор ямар төрлийн химийн бодисоор Ким Чен Намыг хордуулсан болох нь тодорхойгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ