18 жил хоригдсон сэтгүүлч суллагджээ

img

 

Узбекистаны сэтгүүлч Мухаммад Бекжанов 18 жилийн дараа суллагдсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Тэрбээр 1999 онд “Узбекистаныг задлан, бутаргах төлөвлөгөө” гэх асуудал хөндсөн нийтлэл бичсэнийхээ төлөө цагдаагийнханд баривчлагдсан юм. Шүүхээс түүнийг буруутай хэмээн үзэж, 13 жилийн хорих ял оноожээ.

 

Сэтгүүлч эр хоригдож байхдаа хэд хэдэн удаа шоронгийн дотоод дүрмийг зөрчсэн гэх хэргээр хорих ялаа таван жилээр нэмэгдүүлсэн байна.

 

Бекжанов өмнөх Ерөнхийлөгч Ислам Каримовын засаглалыг эсэргүүцдэг байсан юм. Ерөнхийлөгч өнгөрсөн оны эцсээр таалал төгссөн билээ.  Түүний орыг Ерөнхий сайд асан Шавкат Мизриёев авсан юм. Ерөнхийлөгч сэтгүүлчийг өршөөх шийдвэрийг гаргасан байна.

 

 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХЭХЭ:
ХАМГИЙН ТҮРҮҮНД ЧАМАЙГ ХАЙРЦАГТ ХИЙГЭЭД ДАЛД ХИЙХ НЬ ТҮМЭН ЗӨВ БАЙХ БОЛНО
2017-02-25
Зочин:
manaih ingej setguulch nertei uimuulegch naraa bugdiig ni dald hiimeer um
2017-02-24
ХЭХЭ:
ХАМГИЙН ТҮРҮҮНД ЧАМАЙГ ХАЙРЦАГТ ХИЙГЭЭД ДАЛД ХИЙХ НЬ ТҮМЭН ЗӨВ БАЙХ БОЛНО