Жүжигчин Б.Шинэбаяр цагдаа нарыг сүүгээр дайлав

img

 

Жүжигчид “Хордлого тайлах халуун сүү” аяныг эхлүүлээд байна. “Бие биедээ эерэг энерги эрч хүч түгээцгээе” уриатай энэхүү аянд УДЭТ-ын залуу жүжигчин Б.Шинэбаяр нэгджээ.

 

Тэрбээр нийслэлийн гудамж, замд үүрэг гүйцэтгэж буй Замын цагдаагийн алба хаагчдыг халуун сүүгээр дайлжээ. Б.Шинэбаяр "Бие биедээ эерэг энерги эрч хүч тараацгаая" уриатай энэхүү сайхан аянд олон олон урлаг спортын хүмүүс нэгдэж байгаад баяртай байна. Энэхүү аяныг дэмжиж би ч бас дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хот болох Улаанбаатар хотын маань ачаалал ихтэй, агаарын бохирдолтой орчинд олон цаг ажилладаг замын цагдаа нараа Д аминдэмтэй халуун сүүгээр дайллаа” хэмээсэн байна.

 

Өмнө нь залуу жүжигчин О.Цэнгэл “Маск” продакшны жүжигчин, СТА М.Баярмагнай нар гудамж, талбайд үүргээ гүйцэтгэж буй цагдаа нарыг сүүгээр дайлсан билээ.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Тиймээ харуул хамгаалалтанд ажиллаж байж хэн хүний өгсөн болгоныг ууж идээд баясаад ичих ч үгүй бас зураг даруулаад зогсож байдаг таарсан өлөн хог вэ
2017-02-24
Зочин:
Гудамж зам цэвэрлэж байгаа хүмүүсдээ өгөөч.Цагдаа нар наад хачин заваан зүйлээсээ татгалзаачээ.Дандаа л сүү цай уулаа идлээ гэж солиорч байх юм
2017-02-24