АНУ-ын армийн офицер нэрээр луйвар хийгчдээс болгоомжилно уу

img

Романс луйвар нь интернет орчинд харилцаа тогтоон хүний итгэлийг олж аван улмаар үүнийгээ ашиглан залилангийн гэмт хэрэг үйлддэг. Одоогийн байдлаар Монгол Улсын 7 иргэн Индонез улсаар дамжуулан Нигер улсын гэмт бүлэглэлүүдийн халдлагад өртөн хохирсон байна.

 

Гэмт этгээдүүд сошиал сайтуудаар хохирогчдын судалгааг сайтар хийж тэтгэврийн насны, ганц бие эмэгтэйчүүдийг онцлон харилцаа тогтоож ихэнх тохиолдолд өөрийгөө АНУ-ын армид удирдах албан тушаалтай хэмээн танилцуулан удаан хугацааны туршид харилцаж итгэлийг олж авч, улмаар Монгол Улсад очно, хамт амьдарна, аль нэг гадаад улсын дансанд гацсан их хэмжээний мөнгөө Монгол Улс руу гуйвуулахад гарах зардал, шимтгэл гэх нэрийдлээр их хэмжээний мөнгө гадаад улсын данс руу шилжүүлэн авч байна.


Иймд иргэд өөрийн танихгүй хүнийг сошиал орчинд хүрээлэлдээ оруулахгүй байх, өөрсдийн хувийн мэдээллээ сайтар нууцалж гэмт этгээдүүдийн бай болохгүй байх, хэрвээ дээрхтэй ижил төстөй байдлаар харилцан, өөрөөс тань мөнгө шилжүүлэхийг хүссэн бол цагдаагийн байгууллагад яаралтай хандана уу.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Ийм юманд луйвардуулна ч гэж юу байхав. Хэсэг зуур чаатлаад хэл усаа сайжруулаад авбал зүгээр ч юм уу. Манай эрчүүд ямар гоё үг хэлж чадах биш дээ. Ганцаардлаа мартах нэг арга байна ш дээ. Хахаха. Энхрий ялдам хайрын үг сонсоол.. мөнгө өгөхгүй байхад л болоош дээ.ккк
2017-02-25
irgen:
jinhen luivart itgedeg emegteichyyd bas bainaa mongold hoorhiidoo,,,,ene chin ali heden jiliin omnoos delhii dayar hiigddeg teneg hymyys ortdog luivar,,,,,gadniihantai suuh gej gorddog malnuudiin ajil
2017-02-24
monh:
Hohi n dineg avgaichuuf
2017-02-24
Зочин:
Oyu tolgoig lyibarddag gadni lyibarchdiin jijig hybilbar munduu
2017-02-24
Зочин:
Мөнгө гэдэг чинь ямар нэг хэмжээгээр хөдөлмөрлөсөнөөр орж ирдэг бөгөөд зүв зүгээр сууж байгаад үнэгүй орж ирдэг мөнгө гэж байдаггүйг мэддэггүй хүн байдаг л юм байхдаа
2017-02-24