Б.Лхагвасүрэн: Зорголын улаан уулынхаа чулуу бүхэнд баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цолыг гурван хүнд олголоо. Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын дөрвөн мянгат малчин Г.Сампил, Гацуурт компанийн Ерөнхий захирал Л.Чинбат нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээснийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулан өглөө.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Бавуугийн Лхагвасүрэн "Хүн төрөлхтний үүрээр төрт ёс хууль цаазын хичээлийг их ухаан эрэлхэг зориг илдний ирээр дэлхийд заасан өвөг дээдэстээ баярлалаа.
Гэр, төр, дэлхийг бүрэлдүүлдэг хүн төрөлхтнөөс толгой өндөр заяасан мөнх тэнгэрийн зарлигт хүн бүхэнд баярлалаа.
Эх орны минь онгон дагшин уулс, аугаа их Алтай, Бурхан халдун, Отгонтэнгэр, Миний унасан газар угаасан ус урд, хойд Өнжүүл, Зорголын улаан уулынхаа чулуу бүхэнд баярлалаа"гэв.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ