Д.Оюунболд Гавьяат нисгэгч болов

Сар шинийн баярыг тохиолдуулан эрхэлсэн салбартаа амжилт гаргасан хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагналаа.
Өнөөдөр Монголын иргэний нисэхийн салбараас шинэ гавьяат төрлөө. Нисэх хүчинд 38 жил ажиллаж буй Дамбаравжаагийн Оюунболд Гавьяат нисгэгч цолыг Ерөнхийлөгчөөс гардан авлаа.
Д.Оюунболд нь 38 жилийн хугацаанд 19 000 гаруй цаг нисч, 10 сая км агаарын замыг туулжээ. Тэрбээр Монголын Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХК-ийн Боинг 737-800 агаарын хөлгийн дарга, багш нисгэгчийн албыг хашдаг юм байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ