Дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

img

Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан өмнөх амралтын өдрүүдэд замын хөдөлгөөний удаашрал, түгжрэлийг зохицуулах үүднээс Замын цагдаагийн газраас автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулсан.

 

Харин энэ амралтын өдрөөр тээврийн хэрэгслүүдийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлахгүй хөдөлгөөнд оролцуулж байна.

 

Олон нийтийн амралт, тэмдэглэлт ойн баярын өдрүүдэд тээврийн улсын дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй журамтай. Тиймээс сар шинийн баярын өдрүүдэд буюу энэ сарын 25-наас ирэх сарын 1-ний өдрийг хүртэл автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ