“Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн цуврал барилдаан өчигдөр /2017.02.24/ аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаанаар үргэлжиллээ.
Аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, ОБЕГ-ын харьяа "Аврагч" спорт хороо, "Их богд" дэвжээний бөх, чөлөөт бөхийн ОУХМ, аймгийн хурц арслан Н.Золбоо найм даван түрүүлэв. Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Жавхлант” бөхийн дэвжээ, "Алдар" спорт хороо, ЗХ-ний 013-р анги, “Монголын цахилгаан холбоо” ХК, “Энгүй тал” ХХК-ийн бөх, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар үзүүрлэлээ.
Харин их шөвөгт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, Хангарьд спорт хороо, Их богд дэвжээний бөх, аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү, Архангай аймгийн Цэнхэрсумын харьяат, “Бөхбилэгт” бөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0198-р анги, “Эрэлт импекс” ХХК-ийн бөх, аймгийн арслан М.Бадарч нар шалгарлав.
Эдгээр дөрвөн бөх нь МҮБХ-ноос гаргасан Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн цагаан сараас цагаан сарын хоорондох 25 барилдааны чансаанд хамгийн өндөр оноо авсан шилдэг аймгийн цолтой 8 бөхийн тоонд шалгарсан.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |