Дөрвөн аварга зодоглож байна

img

 

Монгол түмний уламжлалт хаврын тэргүүн сарын шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан "Монгол бөхийн өргөө"-нд эхэллээ.

 

Энэхүү барилдааныг 1963 оноос хойш тасралтгүй зохион байгуулж иржээ. Энэ онд 54 дэх жилдээ зохиогдож байгаа юм.  XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд дөрвөн аварга зодоглож байна.

 

Тухайлбал Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат  "Алдар" спорт хороо, "Бөх билэгт" дэвжээний бөх, Дархан аварга Г.Өсөхбаяр, Улсын аварга Ч.Санжаадамба, Улсын аварга Г.Эрхэмбаяр, Улсын аварга С.Мөнхбат,   Увс аймгийн Давст сумын харьяат, Увс нуур дэвжээний бөх П.Бүрэнтөгс, Архангай аймгийн Булган сумын харьяат Улсын арслан П.Пүрэвдагва нарын хүчтэн зодоглож байна. 

 

Барилдааны нэгийн даваа эхэллээ.

 

Г.Тэгшсүрэн

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ