О.Хангай үзүүр түрүү булаалдана

Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдааны долоогийн даваа үргэлжилж байна.
Их шөвөгт Улсын аварга Ч.Санжаадамба, Улсын харцага Ц.Содномдорж, Улсын гарьд Б.Гончигдамба, аймгийн арслан О.Хангай нар шалгаран үлдсэн.
Долоогийн даваанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Хөвсгөлийн хүчтэн дэвжээ, "Монос" группийн бөх Улсын харцага Ц.Содномдорж, Ховд аймгийн Буянт сумын харьяат Ховд дэвжээний бөх аймгийн арслан О.Хангай нар тунасан.
Барилдаанд аймгийн арслан О.Хангай давж, түрүү үзүүр булаалдахаар шалгаран үлдлээ. Тэрбээр ийнхүү сар шинийн барилдаанд хоёр дахь удаагаа түрүү үзүүр булаалдахаар шалгарч үлдээд байна.
Мөн Улсын аварга Ч.Санжаадамба Улсын харцага Ц.Содномдоржоор долоо давж, наймын даваанд шалгаран үлдлээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ