Цасан шуурга шуурна

2017 оны 02 дугаар сарын 28 буюу өнөөдөр говь болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтэрхийг малчид, тээвэрчид, иргэдэд анхааруулж байна.
Ойрын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 2-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 3-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд зүүн аймгуудын нутгаар цас орно. Салхи 3-нд ихэнх нутгаар, 4-нд говь талын нутгаар секундэд 13-15 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 1, 2-нд Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 10-15 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна. 3-нд баруун болон төвийн нутгаар, 4-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ