Даахь үргээх заллагатай өдөр

Монголчууд шинийн гуравны билэгт сайн өдөр мөсөн шагай харваж, тэр жилийнхээ аз хийморийг шинждэг уламжлалтай.
Цан хүүрэгт жавар харьж урь эргэсэн ч хөдөө тэнүүн талдаа малчин залуус мөсний шагайгаа хөгжөөж буй . Цаг үе хөгжлийн онцлогоо дагаад цагаан сар өргөн дэлгэр болохын зэрэгцээ өвөрмөц онцлогтой болдог болжээ. Өрх тоолон золголт хийдэг багассан гэж байна гэж хүмүүс хүүрнэж байна. Хол зайтай байдаг ах дүү олуулаа ураг төрлийнхөн нэг газраа бөөгнөрөн золголтоо хийх болжээ. Энэ золголт нь айл өрх бүртээ явдал чирэгдэл багатай, бас ч эдийн засгийн хэмнэлттэй тусч байгаа талаар нэгэн золгооч өгүүллээ.
Сар шинийн өдрүүдэд хамгийн их тэвчиж, цээрлүүштэй нь уур, шунал, мунхаг гурав гэдэг лам хуврагууд хэлсэн. Идээ зоог хүндэтгэлийн ширээний ард архи ууж, хөлчүүрхэж агсам согтуу тавих явдал жилээс жилд багассар байгаад сэтгэл өндөр байгаагаа ахмад буурлууд хэлж байна. Гэвч өргөн дэлгэр болж буй сар шинийн баяраар үр ач нартаа шинэлэх ёс, зан үйл уламжлалаа сайн хэлж тайлбарлаж өгөхийг буурлууд мөн хэлж байна. Наад нь зах нь шинэ сарын идээ будаанд эзний зөвшөөрөлгүй хүрэх. Өөрөөр хэлбэл, “За идээ будаа зоогло” гэж хэлэхээс өмнө идээ будаанд хүрэх, “самардах” зэргээс эхлээд амар мэнд асуух наад захын хэл уламжлалаас сургах ёстойг тодотгон суух.
.
Монголчууд хэзээнээс нааш сар шинийн баяраар юм нүдэх, дуу чимээ гаргах ус түлээ базаахыг цээрлэдэг. Шинийн гуравны дотор усанд явбал нагац нь гэмд, унах буюу цөв болно. Уйлах, муудалцаж хэрэлдвэл тэр жилдээ хэрүүл шуугиан тасардаггүй гэдэг.
Шинэлээчид хөдөө орон нутгийн замд их зорчиж байна. Олон хүний ярихаар бол сар шинээр эхний өдрүүдэд тухайлбал 1-2 нд аян замд гарах зохисүй гэдэг бол шинийн долоонд ах, дүү амраг садныдаа зочлохыг цээрлэдэг байна. Учир нь энэ өдрийг хар өдөр хэмээдэг аж. Харин долоон бурхан одыг дээдэлж сүүн цацал өргөдөг уламжлалтай.
Шинийн гуравны энэ өдрийн тухайд бол бяцхан үрсийн даахь \өрөвлөгийг\ үргээхэд өлзийтэй сайн өдөр гэдэг. Энд урилга заллага аваад буй хүмүүст зарим нэг ёс жаягийн талаар товч хүргэе.
Найр ахлаачийг даахь үргээе хэмээн өгүүлэхүйд даахь үргээлгэх хүүхдийг босгон ивээл жилтэн модон хутгаар хүүхдийн үсэнд хүрч, дараа нь хадагтай хайчаар туг үс авч хяргана.
Хайчилсан сэвийг хадагны үзүүрт зангидаад ирсэн зочид үснээс нь үргээн хадганд нэмж боогоод "Урт насалж удаан жарга, урт настай удаан жаргалтай, төр улсдаа зүтгэлтэй, түмэн олны манлай болж яваарай гэж ерөөн, бэлэг өгнө. Үүний дараа зочдод идээ ундаа барьж, дуу хуур хөгжөөдөг номтой.
Төрт ёсоо хүндэлж, ахмад буурлаа хүндлэх сар шийнийн баяр өргөн дэлгэр үргэлжилж байгаа талаар хүн бүхэн хүүрнэж, цаг агаар тэнгэр орны хувьд сэтгэл тэнэгэр байна.
П.Баяр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ