Цалинтай чөлөө олгохгүй

Амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчний дэгдэлтийг бууруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газраас баталсан тогтоолын хүрээнд өрхийн эрүүл мэндийн төвүүд нэгдүгээр сарын 2-ноос бямба гариг бүр ажиллаж байсан. Засгийн газрын тогтоолын хэрэгжих хугацаа гуравдугаар сарын 1хүртэл буюу өнөөдрөөр дуусгавар болж байна.
Ийнхүү өрхийн эмнэлгүүд ердийн хуваарийн дагуу ажиллана. Мөн уг тогтоолын дагуу амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчлөлөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, мөн гэрээрээ 3-5 хоног асарч байгаа эх, эцэг /асран хамгаалагч нар/-т мөн хугацааны цалинтай чөлөө олгохыг ажил олгогч нарт даалгасан. Цалинтай чөлөөний хугацаа ч мөн өнөөдөр дуусч байгаа юм.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ