Г.Ариунбаатар, Б.Батжаргал нар шилдэг 20-д шалгарчээ
Британийн “BBC” агентлагаас зохион байгуулдаг олон улсын дуурийн дуучдын BBC Cardiff Singer of the World уралдааны эцсийн шатанд УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал шалгаран үлджээ.
Хоёр жил тутамд зохион байгуулдаг энэхүү уралдаанд Итали, Америк, Англиа, Норвеги зэрэг орны дуурийн дуучин өрсөлдөж байгаа юм. Манай улсаас МУГЖ, ОХУ-ын “Марийнский” театрын гоцлол дуучин Г.Ариунбаатар, ДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал нар шилдэг 20 дуучид оролцож, шилдэг 20-д шалгаран үлджээ.
Тэмцээний эцсийн шатны шалгаруулалт ирэх зургадугаар сард болох юм байна.
Дашрамд сонирхуулахад хоёр жилийн өмнө энэхүү тэмцээнд УДБЭТ-ын гоцлол дуучин, МУГЖ Э.Амартүвшин оролцож, үзэгчдын нэрэмжит шагнал буюу тусгай байранд шалгарч байсан билээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ