П.Адарсүрэнгийн дууг О.Энх-Эрдэнэ “амилуулав”
...
“Монгол HD” телевизээс хоёр дахь жилдээ зохион байгуулсан “Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн ялагчаар каунтри дуучин О.Энх-Эрдэнэ шалгарсан билээ.
Тэрбээр “Монгол HD” телевизээс сар шинийн баярт зориулан цацсан тусгай хөтөлбөрт оролцохдоо дуучин П.Адарсүрэнгийн “Чандмань эрдэнэ” дууг дуулсан нь олны таашаалд нийцээд байна.
Уг дууны шүлгийг яруу найрагч Ж.Бадраа бичиж, аялгууг нь Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров хөглөсөн.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ