Гэр бүлийн дөрвөн хүн ослоор нас баржээ

Төв аймгийн Борнуур сумын нутаг Урьхан зоогийн газраас Дарханы чиглэлд H.5ton маркийн автомашин мөргөлдөж, зорчиж явсан гэр бүлийн дөрвөн хүн нас барсан хэрэг гарчээ.
Уг осол хоёрдугаар сарын 26-нд буюу сар шинийн битүүний өдөр гарсан байна.
“H.ton” маркийн том оврын машины жолооч Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон T.Corolla маркийн автомашинтай мөргөлджээ. Ослын улмаас 2 том хүн, 2 хүүхдийн амь нас хохирсон байна.
Амь нас хохирсон иргэд нэг гэр бүлийн хүмүүс байсан ажээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ