Тусгай хамгаалалттай “Даян” нуураас загас агнажээ

img

Улсын тусгай хамгаалалттай “Даян” нуураас загас агнаж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэргийг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид илрүүлэн шалгаж байна.

 

Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид тус аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн иргэн С нь хууль бусаар зохих зөвшөөрөлгүй агнасан 565 ширхэг хадран, 54 ширхэг сугас загас, мөн Заарт харх /ондатар/-ны эд эрхтэнг хууль бусаар хадгалж байсныг илрүүлжээ.

 

Шалгалтын явцад иргэн “С” хадгалж байсан загаснуудаа Сагсай сумын нутаг дэвсгэр улсын тусгай хамгаалалттай “Даян” нуураас агнасныг тогтоожээ. Сэжигтэн С-ын хууль бусаар ан агнуур хийж улсад 10 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан болохыг урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа аж.

 

Монгол хадран загас нь худалдаалах зорилгоор хууль бусаар агнах, гол хатаж ширгэсний улмаас жил тутам ховордож буй юм. Мөн Заарт харх /ондатар/ Монгол орны Улаан номд бүртгэгдсэн, замбараагүй агналт, амьдрах орчныг нь алдагдуулснаас тоо толгой цөөрч, ховордож байгаа хөхтөн амьтны зүйл. Заарт хархны тархац нутгийн 7 орчим хувийг улсын тусгай хамгаалалтад авсан байдаг.

 

Иймд газраас санаачлан байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас энэ сард “Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Цаашид байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлнэ гэж тус цагдаагийн газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ZOCHIN:
ZOV TSAGDAAGIIN AJILTANUUDDAA AMJILT
2017-03-03
Зочин:
hasaguud chin bur irves hurtel agnadag shu de mongolchuud medehgui ungurch baigaa bolohoos
2017-03-03
Зочин:
Хайран амьтад
2017-03-03
Зочин:
kazakstan ruu zailuul uuguul uriankhai nar yagaad olon boldoggui yum be nutagtaa ezen shig baij chadahgui kazakuudad havchigdaa
2017-03-03
Зочин:
Хасаг хүмүүс 1940-өөд онд Монгол орны малыг дээрэмддэд байсан. Одоо загас, жараахай, ан амьтадыг дээрэмддэг болж дээ. Хасаг хүмүүст Монголоо гэсэн сэтгэл байдаггүй юм. Стгэлгүй байна гэдэг нь нэн аюултай шүү дээ.
2017-03-03
Зочин:
565 ширхэг хадран, 54 ширхэг сугас загас, мөн Заарт харх ондатар-ны эд эрхтэнг хууль бусаар хадгалж байсан ... энэ арай дэнднээ. хэт мөнгөний төлөө байж болохгүй ээ, мөнгөнөөс үнэ цэнэтэй зүйл байдаг юм шүү.
2017-03-03
ЭНЭ БОЛ ГЭМТ ҮЙЛДЭЛ БН:
Мөнгө болгох шунахай сэдлээр олноор нь хууль бус тор тавих, дэлбэлэх г.м аргаар агнасан нь тодорхой тул хуулийн дагуу олон нийтэд нээлттэй шийдвэрлэх хэрэгтэй
2017-03-03
Зочин:
хуулиа биелүүлж сурах хэрэгтэй. болохгүй л загас барьж дээ.
2017-03-03
Nam bus irgen:
565 bas 54 arai heterch baigaa yum bish uu hulgain anchidaa. Gants 2-g bol yahav gehsen. Shunal ni hetreed shulam boltsgooj baigaa yum bna. Deer doorgui. Hanaj tsadahaa baitsgaasan hun sugnuud denduu olshirchee.
2017-03-02