Туркт хоригдож буй герман сэтгүүлчийг суллахыг хүсчээ

Германы Канцлер Ангила Меркел өчигдөр Туркт баригдаж, хоригдож буй герман сэтгүүлчийг суллахыг Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганаас хүссэн талаар “www.telegraph.co.uk” сайт мэдээллээ.
Канцлер парламентад үг хэлэхдээ ийнхүү мэдэгдсэн байна.
Тэрбээр “Туркийн эрх баригчид хэвлэлийн эрх чөлөөг хүндэтгэхийг хүсч байна. Тиймээс та бүхэн хилс хэргээр ял эдэлж буй герман сэтгүүлчийн нэн даруй суллахыг хүсэе” гэж хэлжээ.
Германы өдөр тутмын “Welt” сонины сэтгүүлч Дэниз Юселийг хоёр долоо хоногийн өмнө Туркт баригдаж, Анкара хот дахь шоронд хорьж буй юм.
Туркийн шүүх сэтгүүлчийг “терроризмын суртал ухуулга хийсэн” хэмээн буруутгажээ. Юселийг мөн Курдын ажилчны намын нөлөө бүхий эрхмүүдийн захиалгаар захиалгат нийтлэл бичдэг гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ