У.Уранчимэг Ц.Цэрэнболд нар “нууцаа” дэлгэлээ

“Хувьсал” продакшны ээлжит уран бүтээл “Миний нууц” уран сайхны кино өчигдөр /2017.03.02/ “Хүннү” кино театрт нээлтээ хийлээ.
Тус киноны ерөнхий найруулагчаар МУСТА, найруулагч Д.Галбаяр ажиллажээ. Киноны нээлтийн үеэр түүнд Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг олгов.
Харин киноны зохиолыг “Хувьсал” продакшны жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар хамтран бичсэн байна. Киноны гол дүрд УДЭТ-ын жүжигчин,СТА Ц.Цэрэнболд, “Хувьсал” продакшны жүжигчин МУГЖ, У.Уранчимэг, залуу жүжигчин Б.Билгүүн, СТА жүжигчин Т.Хулан нар тогложээ.
Ингээд киноны нээлтийн үеийн фото зургуудыг сонирхуулж байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ