Сэрэмжлүүлэг

img

Нийслэлийн хэмжээнд гарч буй галын шалтгаан нөхцөл нь хүмүүсийн санамсар болгоомжгүй үйлдэлтэй шууд холбоотой байна.  Иймээс  НОБГ-аас дараахи санамжийг хүргэж байна. Үүнд: -Цахилгаан хэрэгслийн ачааллыг тохируулж цахилгааны утас халсан эсэхийг тогтмол шалган цахилгаан халаагуурыг хөшигнөөс зайтай байрлуулах, хувцас хатаах зорилгоор ашиглахгүй байх,

     - Хэт ядарсан, тайвшруулах эм уусан, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тамхи, лаа асаах зэргээр ил гал гаргахүй байх, -Шүдэнз, асаагуур зэргийг бага насны хүүхдээс хол, гар хүрэхгүй газарт байрлуулах, -Богино долгионы зууханд төмөр эдлэл хийхгүй байх, -Гал гарсан үед гадагш гарах аюулгүйн гарцтай болох, гэр бүлийнхэндээ хэрхэн гарахыг заах, - Байшин, амины орон сууцанд амьдардаг айл өрхүүд галын дохиоллыг суурилуулах, -Эвдэрсэн, цуурсан зэрэг шаардлага хангахгүй болсон пийшин, зуухыг яаралтай засварлах, яндангийн залгаасыг зөв угсрах, дээврийн хөндийд төмөр хаалт хийх /яндангийн дээвэр лүү гарсан хэсгийн эргэн тойронд төмөр хаалт хийснээр яндангийн халалт, цонолтоос сэргийлнэ/ -Гал гарсныг мэдсэн даруйд яаралтай 101 дугаарын утсанд залгаснаар  эрсдлийг бууруулна, -Гал гарсан тохиолдолд тэвдэж сандралгүйгээр гадагш гарах, хаалга онгойлгохоос өмнө халсан эсэхийг шалгах /хаалга халсан бол нөгөө тал нь шатаж байх магадлалтай/, утаа гарсан бол доошоо сууж мөлхөж гарахыг  /доогуур утаа сийрэг, агаар арай цэвэр байдаг/ зөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kuet iran geh met shathuun exportoldog ornuudad 1l binzen 10cent baina gesen. tendees ih hemjeegeer oruulj irehed bolohgui yumgui baimaar yum. getel manaid az-d undur untei hereglej bgaa tsoohon oron boloh solongos yopon zereg orond hereglej bgaa unetei barag duij ochihoor bgaa yum hehe. shathuun oruulj irdeg kompani uud ichij amidarhad yadag bn aa. orosd shathuun gargadag olon kompani bdag ter dundaas hamgiin unetei ugdug kompanias manaih avdag n bur ch ineed hurmeer heleh ug oldohgui bn
2012-01-10