Алтан-Овоо, Шилийн Богдыг зорихгүй байхыг анхаарууллаа

img

Жил бүрийн хаврын эхэн сарын шинийн 15-ний дотор иргэд Алтан-Овоо, Шилийн Богд уул руу гарч, хийморио сэргээхээр Сүхбаатар аймгийг зорих нь нэмэгддэг.

 

 

Гэвч Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат, Сүхбаатар, Баяндэлгэр, Түмэнцогт, Мөнххаан сумд, Дорнод аймгийн Матад, Хөлөнбуйр сумдад малын шүлхий өвчин гарсан тул хорио цээрийн дэглэм тогтоосон байна.

 

Өөрөөр хэлбэл Алтан Овоо, Шилийн богд уул руу явах зам Сүхбаатар аймгийн хорио цээрийн дэглэмтэй байгаа дээрх сумдын нутгаар дамжин өнгөрдөг юм.

 

Мал, амьтны гоц халдварт өвчний улмаас тогтоосон хорио цээрийн дэглэм нь өвчний тархалтаасаа хамааран 21 хоногоос 3 сар хүртэл, түүнээс дээш хугацаагаар ч үргэлжилдэг тул иргэд, жолооч нарыг өвчлөл тархсан бүс нутаг, дээрх чиглэл рүү зорчихгүй байхыг анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Баатар:
Өвчин тараагаад эм вакцин шахдаг луйварчид байдаг гэсэн.Нам дарах ёстой.
2017-03-04
Баабур:
Шинэ цагийн сайн эрүүд шилийн богд дээр гаран Тоорой Банди, Тогос Чүлтэм, Чүлтэмийн Улаан. гэж байгаад Харснаа шаана , Хажуудахаа мурина гээд л тангараг өргөдөг гэсэн
2017-03-03
Зочин:
Tiim olon sumand shulhii garaa uu. Ene bol baktsinaar mohgo ugaah uildel. Ug ni tuhain hesegt ni nam daraad baga mongo zartsuulah heregtei baisan um. Esbel owching albaar taraagaad baina.BAKTSIN NIILUULDEG HUMUUSIIG SHALGAACHEE
2017-03-03