Үнийн өсөлт, шударга өрсөлдөөнд шалгалт хийх ажлын хэсэг байгуулав

img

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд ЭБЭХ-ний дэд сайд Б.Ариунсан, Газрын тосны газрын дарга Амарсайхан, МҮЭ-ийн холбооны дарга  С.Ганбаатар, Ажил олгогчид эздийн холбооны төлөөлөл оролцож  мэдээлэл өглөө. Гишүүд шатахууны  үний өсөлт зохион байгуулалттай,  монопол бизнесийн бүлэглэлийн хийсэн ажил гэж харж байгаага нуугаагүй. Өнөөдрийн байдлаар манай улсад 31 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа. ОХУ-ын Ангарскийн нефтийн үйлдвэр алс хязгаар нутгийнхаа хэрэглээг хангаж дийлэхгүй байгаа. Тиймээс  үйлдвэрлэлтээрээ тэргүүлдэг бусад компанитай гэрээ байгуулан шатахуун авч бана.  Мөн БНХАУ, БНСУ, Казахстанаас шатахуун авахаар ярилцаж эхнээс нь авч байна гэж Газрын тосны газрын дарга хэлж байна. Түүний хэлж буйгаар Япон улс гатахууны 180 хоногийн өөц бэлтгэдэг бол болзошгүй гамшгаас үүдэн нөөцөө 240 хоног болгож өгсөж байгаа. Улс орнууд нөөцөө хангалттай  авдаг. Харин манай улс нөөц бэлтгэхээр төсөв баталдаг ч одоогоор агуулах саваа бэлтгэж амжаагүй байгаа. Нөөц бэлтгэх агуулах байгуулах ажлын тендерийг зарлах гэж байгаа тухай ч хэлсэн. Мөн ЭБЭХ-ний дэд сайд Б.Ариунсангийн тэргүүлдэг Үнийн өсөлтийн зөвшилцлийн комисс өнгөрсөн баасан гарагт  шатахууны үнэ нэмэх  шийдвэр  гаргасан уу гэдгийг ч асуусан. Дэд сайд хэлэхдээ “Үнийн өсөлтийн комисс хуралдсан ч зөвшөөрсөн шийдвэр гаргаагүй. Гарын үсэг зураагүй” гэж байв. Байнгын хорооны гишүүд  нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, шударга өсрөлдөөнийг шалгах ажлын хэсэг байгуулах зүйтэй гэж үзлээ. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг ахалж ажиллах болсон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

овоодоо тэгээд хууль бусаар хийсэн байна гээд л өнгөрдөг шүү. Тэднийг 10 саяар торгосон болоод. Тэр луйварчдад 10 сая чинь 30 минутын ашиг шүү дээ. Тэдгээрийг татан буулгаад дотоодод борлуулах эрх өгөх хэрэгтэй. Улс ард түмнээ боддог бол оростой засгийн газрын хүрээнд гэрээ хэлэлцээр хийгээд оруулж ирэх хэрэгтэй. Одоо ард түмэн тэвчихгүй шүү. Босоод ирвэл та нар намжаах гэж баахан гэмгүй ардыг л ална биз өөр арга байхгүй. ЭРгээд та нарыг дүүжлэх гээд л олон тасралтгүй цуваа үргэлжилнэ
2012-01-10