Манба дацан хийдэд ”Мөргөлийн эгшиг” эгшиглэнэ
2017-03-04

 

Манба Дацан хийдийн Тэргүүн хамба лам, Билгүүн номч Д.Нацагдорж Манла бурхандаа сэтгэлийн өргөл өргөж “Мөргөлийн эгшиг” хэмээх шүлгийг бичсэн бөгөөд энэхүү шүлэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Л.Лувсаншарав гуай ая хийж, дуу төрсөн түүхтэй. Ингэснээр “Мөргөлийн эгшиг” дууг анх удаа хаврын тэргүүн сарын шинийн найманд Манба Дацан хийдэд Морин хуурын чуулгыг урин залж эгшиглүүлж, Манла бурхандаа тахил хүндэтгэл үзүүлсэн юм. Үүнээс хойш энэхүү хүндэтгэл ёслолын үйл ажиллагааг жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн найманд уламжлал болгон зохион байгуулсаар 17 дахь хавраа угтаж байна.

 

Энэ жил мөн Манба Дацан хийдэд энэ сарын 5-нд буюу ням гарагийн 12:00 цагт  Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглож, “Мөргөлийн эгшиг”-ийг эгшиглүүлэхээс гадна Манба Дацан хийдийн лам хуваргууд Манла бурханд тахил өргөн, түмэн олноо даатган хурах юм.

 

Энэ жил МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д.Лувсаншарав, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Б.Шарав, Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров, Ардын жүжигчин Ц.Батчулуун зэрэг алдартай хөгжмийн зохиолчдын гайхамшигт бүтээлүүдийг эгшиглүүлэхээс гадна Уртын дуучин, СТА Б.Мөнхбаатар, дуучин, СТА Ө.Цэрэнчунт, Б.Дэлгэрбаяр зэрэг уран бүтээлчид дуу хуураа хүргэх юм.

Shuud.mn
Сонин хачин
uuu za zooo:
UU TGEED HIID DOTOR HUGJIM NIJIGNEED AIN NOMOO UZEHGUI L BN DA ENGIIN DUU HUUR HUGJSUN GAZART SHASHINII DUU CHEMEE NAMJIJ BDAG GDEGSEN KKK BILGUUN NOMCH BISH GAIGUI SUDAS BARIACH L YUM SH DEE KKK BILGUUN NOMCHOO GJ KKK HYTADUUD L IIM NER UGSIIN BH DAA UCHIR NI BOLVOS DALAI BAGSHIINHAA UUDUUS HOOSIN TILGOUGOOROI TOMORSIN GJ
2017-03-04
Зочин:
БАЯН НАЦАГ АХАД МЭНД ХҮРГЭЕ
2017-03-04