“Дүнжингарав” уралдаан болно

img

Хурдан морины “Дүнжингарав” уралдаан  өнөөдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд болно.  Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хуралдаанаар хаврын зарим морин уралдааныг тодорхойгүй хугацаагаар зохион байгуулахгүй байх шийдвэр гарсан. Үүний улмаас “Дүнжингарав” болон зарим уралдааныг зохион байгуулагдах боломжгүй болсон юм. Гэхдээ одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиараа бол шүүхийн уг шийдвэрийг мөрдүүлэх боломжгүй юм байна.  Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэр гарсан ч талууд давж заалдах боломжтой. Давж заалдан маргалдах хугацаанд уг шүүхийн шийдвэр хүчингүй байдаг аж.

 

Уралдааны бүртгэл өчигдөр  Хан-Уул дүүргийн Өлзий хорооллын дунд сургууль дээр явагдсан  юм.  

 

“ДҮНЖИНГАРАВ 2017” УРАЛДААНЫ ХУВААРЬ: /2017.03.05/

07.00 – Эрлийз дээд нас мордох
09.00 – Азарга мордох
11.30 – Азарга барианд орох
11.40 – Уралдааны нээлт, урлагийн тоглолт
12.10 – Их насны морьд мордох
14.30 – Соёолон насны морьд мордох
17.00 – Цоллох, бай шагнал гардуулах

СЭТГЭГДЭЛ БИЧИХ