Метрод бөмбөг дэлбэлэхийг санаархжээ

Испанийн цагдаагийнхан метрод террорист халдлага үйлдэх гэж байсан этгээдийг амжилттай баривчилсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Марокко улсаас гаралтай 20-25 орчим насны залуу Гирона хотоос Барселона хот хүрэх метронд тэсрэх бөмбөг дэлбэлэх гэж байжээ. Цагдаагийнхан иргэний дуудлагын дагуу шуурхай ажиллаж, иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн аж.
Баригдсан этгээд метрогоор үйлчлүүлж байсан иргэдэд хандан “Би удахгүй тэсрэх бөмбөг дэлбэлэх болно” гэж хэлжээ. Нэгэн гэрч “Залууг бөмбөг дэлбэлнэ гэж хэлэхэд метро дотор байсан эмэгтэйчүүд, хүүхдүүд уйлж, маш чангаар хашгарч эхэлсэн. Бид их айсан. Хүмүүс ээлж дараалан цагдаа руу залгасан” гэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ