Шувуулахуй урлаг

Бүргэдээр ан хийх буюу Шувуулахуй урлагийг харуулсан баяр өргөн дэлгэр боллоо. Аялал жуулчлалын байгууллагуудын хамтран зохион байгуулдаг "Бүргэдийн баяр" 10 дахь жилдээ “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болов. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэгч брэнд арга хэмжээ болоод буй "Бүргэдийн баяр"-ыг сонирхогчид жилээс жилд нэмэгдэж буйг зохион байгуулагчид хэлж байна. Энэ жил орон орны жууулчдаас гадна Дэлхийн банк, Монгол дахь дипломат төлөөлөгчийн газрын удирдлагууд тус баярыг үзэж сонирхов.
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол "Бүргэдийн баяр нь БОАЖЯ-ны брэнд бүтээгдэхүүн болж, дэлхийн аялал жуулчлалын байгууллагын графикт ажил болсон. Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд Бүргэдийн баяр чухал үүрэгтэй" гэдгийг онцлов.
Энэ удаагийн баярт оролцсон бүргэдчидийн дунд Бүргэдчин охин хэмээн алдаршаад буй Н.Айшолпан охин байв. Түүний талаар АНУ, Английн уран бүтээлчид кино хийсэн. Харин энэ удаа Бүргэдчин охины талаар нэвтрүүлэг хийхээр Польшийн телевизийн мэргэжилтнүүд иржээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ