“Араатан ба гоо үзэсгэлэн” киног Орост гаргахыг хориглов
2017-03-06

 

“Харри Потер” цувралын од Эмма Уатсон гол дүрийг нь бүтээсэн “Араатан ба гоо үзэсгэлэн” уран сайхны киног ОХУ-д нээлтээ хийхийг хориглосон талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Учир нь ОХУ-ын Соёлын яам уг бүтээлийг ижил хүйстнүүдийн тухай өгүүлэхээс гадна бага насны хүүхдүүд үзэхэд тохиромжгүй олон үзэгдэл бий учир ийнхүү хориг тавьжээ.  “Энэхүү бүтээл ОХУ-ын Хууль тогтоомжийг зөрчиж байна” хэмээн Соёлын сайд мэдэгдсэн байна.

 

“Араатан ба гоо үзэсгэлэн” кино хуваарийн дагуу энэ сарын 16-нд Оросын томоохон кино театруудад нээлтээ хийх байжээ.

 

Одоогоор хоригтой холбоотойгоор уран бүтээлчид албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. “Араатан ба гоо үзэсгэлэн” хүүхэлдэйн кино 1991 онд нээлтээ хийж, асар их ашиг олсон билээ. “Дисней” компани 2013 онд уг бүтээлийг уран сайхны кино болгож, дахин дэлгэцнээ гаргахаар болсон тухайгаа мэдэгдсэн юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
хэхэ:
маша и медведь гэдэг киног харин хориглох ёстой юм байна лээ дээ
2017-03-06