Бурхан Халдуныг бузарлаж орхисноо хийморио сэргээсэн гэвэл эндүүрэл

img

Бурхан Халдуныг бузарлаж орхисноо хийморио сэргээсэн гэвэл эндүүрэл

 

Монгол эрчүүд жил жилийн хаврын тэргүүн сарын шинийн найманд Шилийн богд, Алтан-Овоог зорьж,   тэргүүн дээрээс нь ургахын улаан нарыг харж, хангай дэлхийд өргөл өргөснөөр хийморь лундаагаа сэргээлээ хэмээх үзэх нь бий.  Сүүлийн үед  эл үзэгдэл бараг л ёс юм шиг болж, зүүн аймгийг зорих эрчүүдийн тоо жилээс  жилд нэмэгдэх болоод байгаа.  Айл гэрийн ноён нуруу болсон эрчүүд нь  цог хийморьтой байх аваас  улс орны минь сүлд хийморь өөдөө байх  нигууртай.  Эл үүднээс  өнө эртнээс уламжлагдаж ирсэн ёс заншлыг буруутгах эрх бидэнд үгүй.

 

Гагцхүү хийморио сэргээж байна гээд  байгаль орчныг бохирдуулж, хангай дэлхийгээ буртаглаж болохгүй билээ. Бас хаана очих, ямар уул, овоог тайх нь ч учир жанцантай байх бус уу. Заавал Алтан Овоо, Шилийн богд гэлтгүйгээр  тухайн аймаг, сум, багийн нутаг дэвсгэрт өнө эртнээс тахин шүтэж ирсэн уул, овоо байдагсан, уг нь.

 

Нийслэлийн иргэд  гэхэд л дөрвөн их хайрханы нөмөр нөөлөг дор 800 шахам жил аж төрж буй. Идээ, ундааныхаа дээжийг өргөн, сэтгэлдээ сүсэглэчихэд л болох байлтай. Гэтэл энэ жилийн тухайд Алтан Овоо, Шилийн богд руу явах чиглэлийг хааснаас болж, Их аварга Д.Дагвадорж, сэтгүүлч Г.Алтантүрүү хоёртой “барьцан” Төрийн их тарилгат Бурхан Халдун уулыг “дайлаар” мордоод ирэв бололтой. Зарим нь ч хонож өнжөө биз. Эзэн Чингис хааны минь нойрсч буй Бурхан Халдун  бол хэн  дуртай нэгний хөлийн мөр гарч, хэн дуртай нь тонгочих газар биш байлтай. Төр улс, үүх түүх, өвөг дээдсээ бодоод үзэхэд ч тэр.  

 

Тэгээд ч монголчууд бид буусан, суусан газраа дандаа бузарлаж явдаг,  тархи нь хамуурсан улс шүү дээ. Нөгөөтэйгүүр, Төрийн их тахилгат уул гэдгийг үеийн үед санаж явах учиртай. Дөрвөн жил тутамд тайх төрийн их  ёслол энэ цаг үетэй давхацсан бол өөр хэрэг. Тиймгүй атал Төрийн их тахилгат Бурхан Халдуны өвөр бэлд хоёр, гурван мянгуулаа цуглан, залуу гөлгөн моддыг хугалж цавчин түлж, идэж уусан архины шил, мөлжсөн  яс тэргүүтнээ модны ар өврөөр хаян хаа таарсан бут сөөг рүү нохой адил сарьж сүйд  хийжээ. Монголын нууц товчоонд гардагчилан хавирга газрыг халзартал, өвдөг газрыг өлтөртөл дэвхцэж цовхочсон юм байх. Ийн нүгэл үйлдэж, орон хангайг бузарлан буртаглаж орхисныгоо малгайн утаа арилгаж, хийморь лундаагаа сэргээлээ хэмээх аваас томоос том эндүүрэл болох буй за.

 

Бас болоогүй, зарим нь их хайрхнаас байр сав, унаа тэрэг, хөрөнгө мөнгө, олз омогтой байлгахыг гуйн мөргөсөн байж таарна. Хүний л амьдрал юм хойно, хангай дэлхийгээ шүтэж, ядарч тэвдэж яваа бол аврал энэрэлдээ багтаахыг гуйн залбирч болно. Гагцхүү  хангай дэлхийгээ буртаглаж, бузарлаж болохгүй.

 

Нүгэл хурааж, буруу зүйл  үйлдсэн хүнд  гэсгээл хүртээж, ямар сануулга  өгөхөө хангай  мэддэг. Цахим ертөнцөөр  хаана, юу хийж яваагаа сурталчилсан постоос харахад, Бурхан Халдун маань хөөрхийлөлтэй харагдаж байна аа. Ёстой л хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөнө гэгч болжээ.  Асар майхнууд  өнгө алаглан дэрвэхтэй зэрэгцэн Армийн Зил-131, пургон, 69, ланд -80, 200 гээд хурд хүчтэй бүхий л тээврийн хэрэгслүүд тэнд очжээ. Тэнд учир мэдэхгүй балчир залуус очиж, тийн дураар дургисан бол өөр хэрэг.

 

Бурхан Халдуныг төрийн их тахилгат уул болгоё хэмээн санал болгож, ёсчилж байсан ихэс дээдэс гэгддэг УИХ-ын гишүүд, сайд дарга нар жолооч, туслахаа дагуулан тэднээрээ үйлчлүүлэн, майхнаас майхан дамжин найрлан сүрийг үзүүлсэн гэхээр эгэл ардууд сүйд хийх нь энүүхэнд юм биз. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын байгаль орчны байцаагчийн өгсөн мэдээллээр, баасан гарагийн үдэш 350, бямба гарагт 276 жийп хөлөглөсөн нийт 2904 хүн хийморио сэргээгээд буцсан гэнэ. Тэр олон машины дугуйн мөр дор хэчнээн зуун залуу модод үндсээрээ булга  үсэрч, тайгын тачир ургамал дахин сэргэхгүй устаж үгүй болоо бол гэхээс  харуусах сэтгэл төрөх юм.    

 

 
Эх сурвалж: mminfo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Эсрэгээрээ та нарт муу юм болно удахгүй
2017-03-08
Coveks:
Mongolchuud haa yavsan gazar aa dandaa buzarlaj yavdag,tarhi ni hamuursan gene ee!!!!!!!! Ene henii ug vee!!! mm info.mn chi novsh min ingej heleh hun hujaagiin sheesh l bj taaraa!!!
2017-03-07
Gal:
End setgegdel bicheed bgaa Mongolchuud geed haanah humuus ym bicheed bn buruu muu ym hiij bnaa ta nar .... ch gdg ymuu ugee zuv olj bicheech uher Mongol ch geh shig uursduu Mongol bish bol Mongol hunii tsagaan tsailgan bie biedee shudraga heldeg ugeer ni dalimduulaad ug bicheed bnuu er ni bol baigalid shingedeg l bol yu ch urgusun bolno shde araatan jiguurten irj ideed yvdag zarim ni shingeed alga ch bolno hamgiin gol ni baigalid shingedeggui boodol uut savaa orhij bolohgui shde
2017-03-07
Үнэн үг:
Бидний шүтээн Бурхан халдун хайрханыг бузарласан хүмүүс буруугаа ухаарч очиж цэвэрлэгээ хийсэн нь өлзийтэй байхаа.олны хараал идэж сайхан амьдрана гэж үгүй.
2017-03-06
irgen:
Yamar zabaan ym xiij bn.ylsaa zabaaryylj.boxurdyylj baisanaa xiimop sergeed geed baix ym.ene bolgem nvgel.yaj uudlux be.ard tvmen yxaantai baixsan daa?????????????
2017-03-06
Aaaa:
Bitii ingej hudlaa tsuurhal bichij bgaach odoo humus uhamsartai bugs hereglesen hogoo avj yqvj bga iim mal medee gargaha bolimoor yum
2017-03-06
Зочин:
Толгой нь хоосон тэнэгүүдийн балгаар эх оронд минь сайн сайхан зүйл үлдэхгүй боллоо дэлхий хангайдаа залбираад л идээ эдээ өргөөд өвөг дээдэс минь болоод л ирсэн дээр нь гарч гатчихаар сайн байсан бол Их эзэн ЧИНГИС өргөө гэрээ дээр нь барьж эмс охидууд цугуулж байх байсан биз сонсож дуулсан эрдэмтэн мэргэд байна уу энд тэнд гараад элийрч балайрхаа больж уул усны эздийг догшруулж эрлэгт очдогоо болих цаг болж
2017-03-06
Зочин:
Teneg dagvadorj, teneg mongolchuud uheesei
2017-03-06
Зочин:
Р
2017-03-06
РЦ:
Хийморио сэргээсэн эрчүүд ньхийморьтой л байгаасай
2017-03-06
Зочин:
худлаа л хэлбэрдсэн тэнэг гарууд
2017-03-06
Зочин:
ukher mongoloo geji
2017-03-06
Зочин:
ukher mongoloo geji
2017-03-06
Зочин:
Аргагүй шүү дээ. Чоныг хийморьтой амьтан гээд шүтчихсэн хүмүүс л дээ. Чоно хийморьлог амьтан байж болох ч хүн түүнээс хийморьгүй юм шиг л ярьцгаадаг тэнэгүүд шүү дээ.
2017-03-06
Зочин:
Бузарлаж орхилоо гээд байгаа нь таалагдахгүй байна үгийн сонголт байхгүй юм уу . Гэхдээ эргэдээс авч байгаа татвараар яаг юу хийдэг нь бас л сонин шүү ядаж хогын сав тавьчихсан бол тэ тэр мөнгөөр дараа нь цэвэрлэж сэргээж болмоор л юм даа
2017-03-06
Зочин:
Оюунхорол сайд аа Та очиж Бурхан халдун хайрханыхаа хогийг цэвэлэнэ үү. Бурхан халдун уул маань дэлхийд бүртгэлтэй том хогийн цэг боллоо.
2017-03-06
Зочин:
bas bayan jeeptei tegeed mulguu
2017-03-06
Зочин:
Mongolchuudiin doroitol bur l gazar awaad bh yum daa, bur zaluugaasaa shuu,
2017-03-06
setgel ovdov:
mulguu umnuud,boov boortsgoo jijigleed,tsaasgui chiher avch yavdag baigaadaa, er ni postnoos tsaash mashin yavuulahaa tas horimoor um,durtai um bol alhana l biz,esvel morior ch um u.eldviin arhi sarhadiinhaa shiliig butsaagaad mashindaa achaad hogiin savand hiij bolnoodoo.ihenhi ni ih haanii maani nertei arhi baigaadaa,heer hayad l,deeguur ni gishgeleed l,burtaglaad l davhar davhar nugel hiij bna shuudee erchuudee,uhaaraach
2017-03-06
Ард:
ИХ ХААНЫ СҮНС ХИЛЭГНЭХ ВИЙ.
2017-03-06
Бурхан халдун:
Намайг бузарласан хүмүүс ямарч буян заяагүй болохыг мэдсүгэй. Үр хойчид чинь муу юм л бүү учираг.
2017-03-06