Үндэсний сэтгүүлзүйн 104 жилийн ой тохиож байна

Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 104 жилийн ойн баярын өдөр өнөөдөр тохиож байна.
1913 оны 3 сарын 6-ны өдөр “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаар хэвлэгдсэнээр Монгол улсад тогтмол хэвлэл үүссэн хэмээн үздэг билээ. 2013 оны 03 дугаар сарын 06-нд "Шинэ толь хэмээх бичиг" сониныг Ж.Цэвээн тэргүүтэй монгол сэхээтнүүд эрхлэн гаргасан өдрийг үндэсний сэтгүүлзүйн өдөр болгон тэмдэглэх саналыг Монголын Сэтгүүлчдийн Холбоо 1992 онд ээлжит их хурлаараа гаргаж, 2009 оноос хойш тогтмол тэмдэглэсээр ирсэн.
Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын нийт ажилтан ажиллагсдад баярын мэндчилгээ дэвшүүүлжээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ