Ч.Дэлгэрцэцэг 300 ээжид тоглолт үнэгүй үзүүлнэ

Нийслэлийн Улаанбаатар чуулгын гоцлол хөгжимчин, “Авьяаслаг монголчууд” шоуны шүүгч, МУСТА хийлч Ч.Дэлгэрцэцэг “Хайр” тоглолтоо хийх гэж байна.
Энэ тоглолт түүний бие даасан 10 дахь уран бүтээлийн цэнгүүн юм. Тэрбээр энэ удаагийн тоглолтоо Нийслэлийн алслагдсан дүүрэгт амьдардаг, өрх толгойлсон 300 ээжид үнэ төлбөргүй үзүүлэхээр зэхжээ. Харин үлдсэн 300 тасалбарыг худалдаалах юм байна.
Түүний тоглолтод “Авьяаслаг Монголчууд” шоуны оролцогчдоос гадна хөгжмийн сургуулийн шавь нар нь оролцох юм байна.
“Хайр” тоглолт энэ сарын 7-нд 19.00 цагт Улаанбаатар чуулгын концертын танхимд болно.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ