Гэрэл зурагчин Б.Бямба-Очир “Алтан дүрмийн эзэн” болов

img

 

Үндэсний мэдээллийн "МОНЦАМЭ" агентлагийн нэрэмжит "Алтан дүрмийн эзэн" шагналаар MPA.mn   сайтын гэрэл зурагчин Б.Бямба-Очир шагнуулжээ.

 

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, мэдээллийн МОНЦАМЭ агентлаг хоорондын Хамтын ажиллагааны гэрээг өнгөрсөн онд байгуулсан.  Гэрээний хүрээнд  Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа телевиз-радио, сонин-сэтгүүл, мэдээллийн сайт гэсэн гурван төрлөөс жил бүр  “Алтан дүрмийн эзэн”-ийг шалгаруулж, шагнал гардуулахаар болсон.

 

Хоёр дахь удаагаа  “Алтан дүрмийн эзэд”-ийг Үндэсний сэтгүүл зүйн 104 жилийн ойгоор тодруулан шагнал гардууллаа.

 

 Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Алтан дүрэм гэвүү ойлгомжгүй байна оо
2017-03-07