Шерил охинтой болно

Британийн нэрт дуучин Шерил тун удахгүй анхны хүүхдээ өлгийдөн авах билээ. Тэрбээр өнгөрсөн оноос өөрөөсөө 11 насаар дүү “One Direction” хамтлагийн дуучин Лиам Панетэй болзох болсон юм.
Хос Лондон хотноо хамтран амьдардаг аж.
Тэгвэл Шерил охинтой болох гэнэ. Энэ талаар түүний найз залуу санамсаргүйгээр ам алдсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Дуучин залуу энэ амралтын өдөр фэнүүдтэйгээ уулзах үеэрээ ийнхүү хэлжээ. Тэрбээр “Би удахгүй бяцхан гүнжтэй болно” гэж хэлсэн байна.
Шерил ирэх сарын дундуур амаржих юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ