”Идэрчүүд”-ийн УАШТ эхэллээ

img

Сагсан бөмбөгийн нэрт тамирчин, дасгалжуулагч, анхны шигшээ багийн тоглогч, сагсан бөмбөгийн спортын ууган мастер, алдарын танхимын гишүүн С.Чоён багшийн нэрэмжит U18 насны "Идэрчүүд"-ийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр МҮЭСТО-ы спорт зааланд эхэллээ.

 


Энэ жилийн тэмцээнд эрэгтэй 20 баг, эмэгтэй 10 баг, нийт 30 баг оролцож байна. Нийслэлийн дүүргүүдээс гадна Дундговь, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Баянхонгор, Архангай, Говьсүмбэр аймгийн багууд өрсөлдөж байна.


Эрэгтэй багууд 6 хэсэгт хуваагдсан бол эмэгтэй багууд 3 хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаагаас хэсгээс эхний 2 байраар гарсан багууд хасагдаж шатанд шалгарна. Тэмцээний хэсгийн тоглолтууд лхагва гарагт өндөрлөх бол медалийн төлөө тоглолтууд бямба гаригт болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ