Сөүл хилээ Пхеньяны заналхийллээс хамгаалж эхэллээ

Хойд Солонгос улс өчигдөр дөрвөн пуужин туршсантай холбоотойгоор Өмнөд Солонгос улс хилийн хамгаалалтаа нэмэгдүүлж эхэлсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Өмнөд Солонгос улс хил орчимдоо пуужингийн довтолгооноос хамгаалах “THAAD” төхөөрөмжийг байршуулж эхэлсэн гэнэ.
Уг мэдээллийг тус улсын Батлан хамгаалах яамнаас баталж “Хойд Солонгосын заналхийллээс хамгаалах зорилгоор хил орчимдаа “THAAD” төхөөрөмжийг байршуулахаар болсон” гэж мэдэгджээ.
Хил орчимдаа пуужингаас хамгаалах төхөөрөмж байршуулж буйд Пхеньян дургүйцлээ иэлрхийлсэн байна.
Пхеньян өчигдөр АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтыг эсэргүүцэн пуужин харвасан талаараа мэдэгдсэн юм. Тэдний харвасан гурван пуужин Японы газар нутагт унасан талаар Ерөнхий сайд Шинзо Абе мэдэгдэж, тус улсын эсрэг хатуу арга хэмжээ авахыг НҮБ-аас шаардаж байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ