Пинк хүүгээ танилцууллаа

Америкийн уран бүтээлч Пинк өнгөрсөн оны арванхоёрдугаар сард амаржиж, хүүтэй болсон билээ. Дуучны нөхөр Гари Харт хүүдээ Жамесон Мун гэх нэрийг хайрласан байна.
Тэгвэл дуучин эмэгтэй өчигдөр инстаграм хуудсаараа дамжуулан бяцхан хүүгээ олон нийтэд танилцуулсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Тэрбээр хүүгийнхээ уйлж буй зургийг нийтлээд “Тэр үргэлж уйлдаг. Яагаад вэ. Хүү минь юу таалагдахгүй байна. Ээждээ хэл” хэмээн бичжээ.
Харт, Пинк нар таван Уиллов гэх охинтой билээ.
Пинк 60 сая цомог борлуулж, “Грэмми”-гийн гурван удаагийн шагналтай юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ